Улаан шүр нь газрын гүний минерал эрдэнийн чулуу биш далайн гүнд ургадаг органик ургамал (зарим судлаачид далайн сээр нуруугүй амьтан гэж бас үздэг.) буюу эрдний чулуу дотор цорын ганц амьд эрдэнийн чулуу юм. Шүр нь кальцийн карбонат ялгаруулж хатуу араг яс үүсгэдэг чухал организм бөгөөд кальци, магнийн карбонат, төмрийн исэл, марганц, стронций болон далайн усанд байгаа олон тооны органик эрдэс бодисуудыг агуулдагаараа хамгийн чухал юм.













